Манай сайтын хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу япон үндэсний хоолны амтат жорыг орууллаа. Японд байгаа мэт амтыг та өөрийн гэрийн гал тогоондоо мэдрээрэй.
40 min
1
Хоолонд орох хүнсний орцуудыг урьдчилан бэлтэнэ.
2
Ингээд бор мөөг, ногоон сонгино, бөөрөнхий сонгино, лууванг урт нарийн хэрчиж, гахайн мах, байцааг үмхэх хэмжээгээр нимгэн хавтгай хэрчээрэй.
3
Хайруулын тавганд тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад хэрчсэн махыг хийж бор өнгөтэй болтол зөөлөн хуурна.
4
Ингээд хэрчсэн бөөрөнхий сонгиныг хийж 1-2 минут үргэлжлүүлэн шарна.
5
Ингээд үлдсэн ногоог хийнэ.
6
Зөөлөртөл нь зөөлөн гал дээр хольж хуурна.
7
Харин Якисоба хийх зориулалтын япон гоймон байдаг бөгөөд уг гоймонг буцлаж буй халуун усанд хийж савалгаан дотор өөр хоорондоо наалдсан гоймонгийн хэсгүүдийг салгаарай. Ингээд хуурай болтол сайтар шүүж авна. Хэрвээ гоймон шинэхэн бөгөөд өөр хоорондоо наалдсан нь бага бол халуун усанд сойх хэрэггүй. Хэрвээ японы якисоба гоймон олдохгүй бол оронд нь энгийн, нарийн ширхэгтэй жигнэхэд хурдан, зөөлөн болдог гоймонг чанаж, жигнэж хэрэглэж болно шүү.
8
Хуурч буй мах, ногоон дээр якисоба гоймонг нимгэн тарааж тавиад галын хэмийг арай багасгаж таглаж тавиад гоймон зөөлөртөл жигнэнэ. Яг л хуурганы гурилыг мах, ногооныхоо дээр жигнэж болгодог шиг.
9
7-10 минутын дараа гоймон зөөлөрч болсон байвал Якисоба сүмсийг амтлах хэмжээгээрээ хийж тохируулан хутгана. Галын хэм маш зөөлөн байх хэрэгтэй ба бүх ногоо, мах, гоймон зөөлөрч болох ёстой. Харин гэрийн нөхцөлд якисоба сүмсийг бэлтгэхийн тулд 1 хоолны халбага Worcestershire сүмс, 1 цайны халбага хясааны сүмс, 1 цайны халбага кетчуп, 1/2 цайны халбага сой соус, 1/2 цайны халбага элсэн чихэр хийж сайтар хутгаж холиод л жинхэнэ япон амттай, якисоба сүмс бэлэн болох болно.
10
Ийнхүү хоолыг таваглаж хатаасан далайн байцаа, нунтаг хуурай цагаан гаа, гоньд зэрэг дуртай нэмэлт амтлагчаараа амтлаж тавтай сайхан хооллоорой.
No comments:
Post a Comment