Tuesday, April 17, 2018

Орос хоол хийх жор

Жинхэнэ орос жороор хийсэн Солянка

1000жор • 3 years ago

Хоолны орц

Порц
Лаврын навч
2 ширхэг
Хар перцний үр
6 ширхэг
Ус
10-11 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
Үхрийн махны өтгөн шөл
5-6 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
Байцаа
1/2 ширхэг
Ургамлын тос
1 хоолны халбага1 хоолны халбага = Шингэн - 15мл, Хуурай - 15гр
Сонгино
2 ширхэг
Лууван
2 ширхэг
Ногоон майлз
170 гр
Утсан зайдас
450 гр
Тахиан цээж мах
270 гр
Хиам
230 гр
Даршилсан өргөст хэмх
3 ширхэг
Томатны соус
180 гр
Хар чидун жимс
3/4 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
Даршилсан улаан лооль
400 гр
Хуурай цагаан дарс
1 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
Цөцгий
1/2 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
Давс 
1,5 цайны халбага1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай - 5гр
Өргөст хэмхний навч
1/2 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
Нимбэг
1/2 ширхэг
Үхрийн мах
400 гр
Орос үндэсний хоол манайхны дунд түгээмэл тархсан бөгөөд өдгөө бид өөр өөрийн аргаар жорлож өдөр тутмын хоол болгон хийж идэх болжээ. Тиймд энэ удаад жинхэнэ орос жороор амтат солянка шөлийг хийж өвлийн тачигнасан хүйтнийг умартан гэр бүлээрээ сайхан хооллоорой.
 80 мин
  1. 1
    Солянка шөлний орцонд орох бүтээгдэхүүнийг бэлтгэнэ. Манай монголчуудын гарын доорх хүнсний бүтээгдэхүүнийд зонхилно.
  2. 2
    Лаврын навч, хар перцний үр, ус, үхрийн махыг хэрчиж орцны хэмжээгээр том тогоонд хийж буцалгана. Ингээд буцалсны дараа хэрчсэн байцаа, 1/2 цайны халбага давс, ногоон майлзыг хийж 5 минут буцалгаад галын хэмийг багасгаж 30 минут 100-120С хэмийн гал дээр зөөлөн буцалгана.
  3. 3
    Шөлийг зөөлөн буцлаж байх зуур хайруулын тавганд тосыг халааж хэрчсэн сонгино, лууванг хийж хуурна. Ингээд зайдас, тахианы цээж мах, хиам, даршилсан өргөст хэмхийг хэрчиж хийгээд үргэлжлүүлэн хуурна. Дараа нь томатны сүмсийг хийж хуураад бориглон буцлаж эхлэмэгц галыг багасгаж 2-3 минут зөөлөн буцалгана.
  4. 4
    Хуурсан томамны сүмсийг шөлтэй тогооруу хийж зөөлөн буцалгана.
  5. 5
    Ингээд чидун жимс, давс, даршилсан улаан лоолийг хийж буцалгасны дараа цагаан дарсыг хийж 20 минут зөөлөн буцалгаарай.
  6. 6
    Ингээд шөл бэлэн боллоо. Шөлийг галаас гаргаж аягалаад хэрчсэн сармис, нимбэг болон яншуй, өргөст хэмхний навч, 1 цайны аяга цөцгийг дээр нь хийж чимэглээд талхтай хачирлаж сайхан хооллоорой.

No comments:

Post a Comment