Хоолны орц
| Порц | |
|---|---|
| Лаврын навч |
2 ширхэг
|
| Хар перцний үр |
6 ширхэг
|
| Ус |
10-11 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
|
| Үхрийн махны өтгөн шөл |
5-6 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
|
| Байцаа |
1/2 ширхэг
|
| Ургамлын тос |
1 хоолны халбага1 хоолны халбага = Шингэн - 15мл, Хуурай - 15гр
|
| Сонгино |
2 ширхэг
|
| Лууван |
2 ширхэг
|
| Ногоон майлз |
170 гр
|
| Утсан зайдас |
450 гр
|
| Тахиан цээж мах |
270 гр
|
| Хиам |
230 гр
|
| Даршилсан өргөст хэмх |
3 ширхэг
|
| Томатны соус |
180 гр
|
| Хар чидун жимс |
3/4 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
|
| Даршилсан улаан лооль |
400 гр
|
| Хуурай цагаан дарс |
1 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
|
| Цөцгий |
1/2 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
|
| Давс |
1,5 цайны халбага1 цайны халбага = Шингэн- 5мл, Хуурай - 5гр
|
| Өргөст хэмхний навч |
1/2 цайны аяга1 цайны аяга = Шингэн- 240мл, Хуурай - 160-180гр
|
| Нимбэг |
1/2 ширхэг
|
| Үхрийн мах |
400 гр
|
Орос үндэсний хоол манайхны дунд түгээмэл тархсан бөгөөд өдгөө бид өөр өөрийн аргаар жорлож өдөр тутмын хоол болгон хийж идэх болжээ. Тиймд энэ удаад жинхэнэ орос жороор амтат солянка шөлийг хийж өвлийн тачигнасан хүйтнийг умартан гэр бүлээрээ сайхан хооллоорой.
80 мин
1Солянка шөлний орцонд орох бүтээгдэхүүнийг бэлтгэнэ. Манай монголчуудын гарын доорх хүнсний бүтээгдэхүүнийд зонхилно.
2Лаврын навч, хар перцний үр, ус, үхрийн махыг хэрчиж орцны хэмжээгээр том тогоонд хийж буцалгана. Ингээд буцалсны дараа хэрчсэн байцаа, 1/2 цайны халбага давс, ногоон майлзыг хийж 5 минут буцалгаад галын хэмийг багасгаж 30 минут 100-120С хэмийн гал дээр зөөлөн буцалгана.
3Шөлийг зөөлөн буцлаж байх зуур хайруулын тавганд тосыг халааж хэрчсэн сонгино, лууванг хийж хуурна. Ингээд зайдас, тахианы цээж мах, хиам, даршилсан өргөст хэмхийг хэрчиж хийгээд үргэлжлүүлэн хуурна. Дараа нь томатны сүмсийг хийж хуураад бориглон буцлаж эхлэмэгц галыг багасгаж 2-3 минут зөөлөн буцалгана.
4Хуурсан томамны сүмсийг шөлтэй тогооруу хийж зөөлөн буцалгана.
5Ингээд чидун жимс, давс, даршилсан улаан лоолийг хийж буцалгасны дараа цагаан дарсыг хийж 20 минут зөөлөн буцалгаарай.
6Ингээд шөл бэлэн боллоо. Шөлийг галаас гаргаж аягалаад хэрчсэн сармис, нимбэг болон яншуй, өргөст хэмхний навч, 1 цайны аяга цөцгийг дээр нь хийж чимэглээд талхтай хачирлаж сайхан хооллоорой.

No comments:
Post a Comment